Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 220-р тогтоол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 108-р тогтоолоор Авто замын засвар арчлалтын ажил эрхэлдэг төрийн өмчийн 20 компаниудыг нэгтгэн “Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” төрийн өмчит хувьцаат компанийг байгуулсан.
Монгол улсын авто замын сүлжээний байнгын бэлэн байдлыг ханган, зам арчлалтын стандартыг дэлхийн жишигт хүргэж, аюулгүй, тогтвортой, ил тод, хариуцлагатай дэд бүтцийг хөгжүүлж, улс орны эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.
Тус компани нь өөрийн чиг үүргийн хүрээнд Олон улс, Улсын чанартай болон орон нутгийн чанартай авто зам, эзэмшигчтэй авто зам, замын байгууламжийн ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээн өөрсдийн давуу талаа ашиглан нөөцийн зөв хуваарилалт хийж, бүтээмжээ нэмэгдүүлэн, удирдлагын нэгдсэн тогтолцоонд тулгуурлаж шинэ технологи нэвтрүүлэн, зам засварын арчлалт, бэлэн байдал хангах, урсгал засварын ажлын нэгдсэн зохион байгуулалтыг хангах, хөрөнгийн менежментийг нэвтрүүлэх, ашиглалтын хяналтыг эрчимжүүлэх чиг үүргийг зорилт болгон ажиллаж байна
“Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” ТӨХК нь Архангай, Багануур, Баянчандмань, Булган, Говь-Алтай, Дархан, Дорноговь, Завхан, Налайх, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хэнтий, Хархорин, Ховд, Хөвсгөл, Эрдэнэсант зэрэг 20 салбар, 800 гаруй ажилтнууд, 500 гаруй машин, механизм, 20 гаруй үйлдвэр, заводын хүчин чадлаар 5124км нь хатуу хучилттай авто зам, 4731км нь сайжруулсан шороон авто зам буюу нийт 9855км Олон улс болон Улсын чанартай авто замын арчлалтыг хариуцан ажиллаж байна.
“Авто замын засвар, арчлалтын нэгтгэл” ТӨХК нь хатуу хучилттай авто замын арчлалт, өвлийн ажил, газар шорооны ажил, авто замын тоноглол гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулан 2024 оны жилийн эцсийн байдлаар 52,61 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Нэгдлийн хэмжээнд сүүлийн 3 жилд дунджаар 52,7 тэрбум төгрөгийн орлого, үүнээс жилд олон улс, улсын чанартай авто замын засвар арчлалтын дунджаар 32,8 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж, бусад орлого, орон нутгийн авто замын засвар арчлалт, зам барилгын 18,2 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэж компанийнхаа зорилтот түвшнийг хангахыг зорин ажиллаж ирсэн. Нэг салбар жилд дунджаар 2,6 тэрбумын орлоготой, 30 гаруй ажиллагсадтай, 420 гаруй сая төгрөгийн цалингийн сантай, 1,7 сая төгрөгийн дундаж цалинтай ажиллаж байна.